Монгол охин Канад улсын хүндэт иргэн болжээ
Канадын Оттава хотын “Роял” банкинд бичил бизнесийн менежерээр ажилладаг Ч.Гоомарал гэх Монгол бүсгүй Канадын хүндэт иргэн болжээ. Тэрээр оффисийн шинэ программ зохиосон нь Канадад нэлээд сайшаагдаж байгаа аж. Түүнд тус улсын Цагаачлалын албанаас хүндэтгэл үзүүлж, улсынхаа 10.000 дахь хүндэт иргэнээр тодруулсан бөгөөд Канадын хүндэт иргэнийг “Canadian еxperience сlass” байгууллагаас тодруулдаг аж. Дашрамд дурьдахад Ч.Гоомарал Карлтон их сургуулийг олон улсын бизнесийн чиглэлээр дүүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ