
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир,чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлт нэгдүгээр сарын 12-ны бямба гаригт Хандгайтын “Янзага” зусланд болно. Энэхүү арга хэмжээнд НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн биеийн тамир спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцох юм. Өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцож, 2012 оны Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлагаар шалгарсан байгууллага, хамт олонд өөрийн нэрэмжит шагналаа гардуулахаас гадна өвлийн спортын үйл ажиллагааны нээлтийн бамбарыг асаана. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд цасны бүжиг, үндэсний сурын харваа, цасан хотхон байгуулах тэмцээнүүд болох бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын өнөр хамт олон бүхэл өдрийн туршид цэвэр агаарт цээж дүүрэн наадаж, алжаалаа тайлах ажээ.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ