Аргентиний шигшээ багийн болон Испаний “Барселона” багийн довтлогч Л.Месси 2012 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарах магадлал өндөртэй байгаа билээ. Ингээд Л.Мессигийн 2012 оны статистикийг уншигч та бүхэндээ толилуулъя.
Испаний Примера Лиг – 38 тоглолт – 59 гоол
Испаний Цомын тэмцээн – 8 тоглолт – 5 гоол
Испаний Супер цом – 2 тоглолт – 2 гоол
Аваргуудын Лиг – 12 тоглолт – 13 гоол
Аргентины шигшээд – 69 тоглолт – 91 гоол (14 тор.цох)
II сарын 14 – нөөс III сарын 24 хүртэл 9 тоглолт дараалан гоолдсон нь 2012 онд хамгийн удаан үргэлжилсэн гоолын цуврал.
07.03.2012. «Барселона» — «Байер» (Герман) — 7:1 – Аваргуудын лигийн энэхүү тоглолтонд 5 гоол оруулсан.
Л.Месси покэр 2 удаа, хет – трик 6 удаа, дубль 22 удаа хийсэн байна. Мөн өөрийн талбайд 41, айлын талбайд 38 гоол оруулжээ.
Примера Лигт нийт 352 минутын турш гоол оруулахаа “мартсан” байна.
19 гоолын дамжуулалт өгч, 65 тоглолтонд сэлгэлгүй бүтэн тоглуулсан бол 4 удаа сэлгээгээр тоглон 4 гоол оруулж байжээ.
2012 онд Л.Месси 7 удаа шар хуудас авсан байна.
Э.Баттөр