
МЖБХ-ноос шинэ оны анхны тэмцээний салхийг хагалж насанд хүрэгчдийн УАШ жудо бөхийн тэмцээнийг зохион байгуулж байна. Өнөөдөр спортын ордонд эхэлсэн тэмцээн энэ лхагва гарагт багийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулснаар өндөрлөх юм. Өнөөдөр спортын төв ордны А зааланд эхэлсэн жудо бөхийн УАШТ нөгөөдөр буюу 1-р сарын 9-ний өдөр өндөрлөнө. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах жудо бөхийн эрэгтэйчүүдийн 35 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 21 дэх тэмцээн өрсөлдөөн ихтэй явагдаж байна. Учир нь эрэгтэйчүүдийн 73, кг-ийн жинд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Лондоны олимпийн хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир, ОУХМ С.Мияарагчаа нар өрсөлдөж байгаа нь жудо бөх сонирхогчдын анхаалыг зүй ёсоор татаад байна. МУГТ Х.Цагаанбаатар ОУХМ С.Мияарагчаа нарын хувьд тэд 66 кг-д хүчтэй өрсөлдөгчдийн нэг байлаа. ОУХМ Д.Төмөрхүлэг энэ жил жин өгсөж 66 кг-д барилдаж байгаа юм. Харин олимпийн хос медальт, МУГТ Н.Түвшинбаяр, МУГТ М.Бундмаа нар 2013 оны УАШТэмцээнд оролцохгүй байгаа аж. Энэ удаагийн жудо бөхийн УАШТ-ий үеэр багийн тэмцээнийг анх удаа явуулах гэж байгаагаараа онцлог. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ийн жингийн барилдаан явагдах бол эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Дараагийн 2016 оны олимпийн цикл эхэлж байгаа учраас тамирчдын ур чадвар, өссөн үзүүлэлт УАШТ-ий үеэр харагдаж тамирчид хэр бэлтгэлтэй байгаа мөн чансаагаа ч тодорхойлдог. Олон Улсын жудо бөхийн холбооны дүрэм дахин өөрчлөгдөж 2016 оны олимпийн үеэр багийн тэмцээнийг давхар явуулж шилдэг сайн багийг тодруулах магадлал өндөр байгаа аж. Иймээс МЖБХ-ноос багийн тэмцээнийг анх удаа явуулж шилдгүүдээс бүрдсэн сайн багийг өндөр түвшинд бэлтгэлх гол зорилготой гэнэ.
Маргааш буюу мягмар гарагт жудо бөхийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 81, 90, +100, -100 кг-ийн жингийн барилдаан болно. Харин эмэгтэйчүүдийн 70, +78, -78 кг-ийн жингийн шилдгүүд тодрох юм. Тэгвэл лхагва гарагт бую тэмцээний сүүлийн өдөр багийн тэмцээн болно. Жудо бөхийн УАШТ-ий үеэр дэвжээн дээр 16 шүүгч, нийт 20 хүн зохион байгуулалт хариуцан ажиллаж байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ