О.Баасанхүү намын даргаа эргэхээр явлаа
Шүүхээс 2,6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийн байдлаар Зайсан дахь хорих анги буюу ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид хоригдож байгаа юм.
Тэгвэл экс ерөнхийлөгчийн биеийн байдал муудаж сэхээнд орсон тул УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон намын нөхөд нь өнөөдөр эргэхээр тус хорих ангийг зорьжээ.
Албан тушаал авлигын хэргээр шат шатны шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал сайнгүй байсан учраас сүүлийн гурван сарын хугацаанд Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч өнгөрөгч сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ялын тогтоолыг нь гардуулж дээрх хорих анги руу хуваарилсан юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ