“Дакар” уралдааны 2 дахь гараа өндөрлөлөө

img

34 дэхь “Дакар”  уралдааны 2 дахь гараа Перу улсын Писко хотод 327 км замд үргэлжиллээ. Мотоциклийн төрөлд энэ гараанд  HUSQVARNA – гийн мотоциклиор уралдаж буй Испаний тамирчин Борт Барреда 2 цаг 42 мин 31 сек – ийн амжилтаар бусдыгаа манлайлсан байна. Энэхүү нэр хүндтэй уралдаанд эх орноо төлөөлөн анх удаа оролцож буй ОУХМ Д.Болдбаатар 3 цаг 30 мин 57 сек – ээр 80 – р байр, ОУХМ Н.Лхамаа 3 цаг 33 мин 46 – ээр 86 – р байранд тус тус оржээ. Энэ гараанд нийт 170 мотоцикльчид барианд орсон байна. 3 дахь гараа ПИСКО – НАЗКА – гийн хооронд 243 км зайд үргэлжилнэ. Б.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
330 км зайг 3 цаг 30 минутад гэхээр 1 цагт ойролцоогоор 100 км зай туулж байна гэсэн үг үү.. шороон замаар мотоцикл гэхэд бас л айхтар хурд байна шүү..
2013-01-08
huleej bai hoo, caadah chin orno
2013-01-07
TSG:
Eee Boldoo yaachvaa, daraagiin garaand ehnii 20 dotor orooroi ain, Amjilt
2013-01-07