Нельсон Манделагийн бие сайжирчээ

img

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Недьсон Манделагийн бие нэлээд сайжирч, уушигны хатгалгаа нь эдгэрч,  цөсний чулуугаа авхуулах хагалгаа нь  амжилттай болсон гэсэн таатай мэдээллийг тус улсын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас ирүүлжээ. Одоогийн ерөнхийлөгч Жакоб Зумагийн хэвлэлийн албанаас ирүүлсэн мэдээлэлд “Нельсон Манделагийн бие  өмнөхөөсөө харьцангуй сайжирч байгаа. Түүний мэс засал  сайн явагдсан,  уушигны эрчимт эмчилгээ ч үр дүнгээ сайн өглөө” хэмээсэн байлаа.   Ноён Нельсон Мандела өдгөө 94 настай. Сүүлийн гурван долоо хоногийн турш эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн. Түүний хувьд 1990 оноос хойш хамгийн урт хугацаанд эмнэлэгт хэвтэж байгаа нь энэ аж. Эмнэлгээс гарсан хэдий ч гэрээрээ эмчилгээгээ үргэлжлүүлж байсан юм. Харин өчигдөр тэрээр дахин шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу сайн гарч уушигны хатгалгаа нь бүрэн эдгэрснийг хэлсэн байна. Нельсон Мандела 1980-аад онд Роббэн арлын шоронд хоригдож байх үеэсээ эхлэн сүреэгээр өвчилсөн. Түүнээс хойш байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон юм.   Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ