Дорноговь аймагт мал олноор үхсэн асуудлаар мэдээлэл хийнэ

img

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Уламбадрах сумын Бадрах багийн малчин Д.Норовсүрэнгийн таван үхэр нэг дор үхсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Үүний дагуу Цөмийн Энергийн газар, Байгаль орчны үндэсний зөвлөл, Гамшгийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтний хамтарсан баг газар дээр нь очиж үзлэг шинжилгээ хийсэн байна. Харин уг шилжилгээний хариу гараагүй байхад шинжилгээний хариуг гарсан гэх ташаа мэдээлэл тараагдсан аж. Тиймээс энэ талаар Цөмийн энергийн газраас өнөөдөр сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Хэвлэлийн хурал 14.00 цагт Монголньюс мэдээллийн төвд болно. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ