Альпийн нуруунд онгоц осолдож таван хүн эрсэджээ

img

Франц дахь Альпийн нуруунд өнгөрсөн бямба гаригт нэгэн хувийн онгоц осолдож Мороккогийн нэг гэр бүлийн таван гишүүн амь үрэгдсэн болохыг албаны эх сурвалж мэдээлж байна. Чухам ямар шалтгаанаар онгоц сүйрэх болсон нь одоохондоо бүрэн тодорхой болоогүй хэвээр байгаа. Тэрхүү онгоц хос хөдөлгүүртэй байсан ч богино хугацаанд сүйрсэн нь өөр  шалтгаантай гэж үзэж байгаа юм.   Амиа алдагсад бүгдээрээ онгоцны бүхээгт байсан бөгөөд эхнэр нөхрүүд гурван хүүхдийнхээ хамтаар ийнхүү осолдсон байна. Тэдний гэр бүлийнхэн Францад амралтаа өнгөрүүлчихээд Мороккоруу буцаж явахдаа осолдсон нь тэр байжээ. Ослын газарт ажилласан аврах багийнхан онгоцны хар хайрцгыг олсон бөгөөд тэнд “ Бид маш хүчтэй чичиргээ мэдэрч байна. Юунаас болоод онгоц маань сүйрч байгааг мэдэхгүй байна” гэж бичигджээ. Одоо тэдний цогцсыг эх оронруу нь буцаах ажиллагаа явагдаж байна.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsag agaar mash uu uul ih dooguur bsan gej tsagdaagiin albaniihan ehnii odor medeelj bsan
2013-01-07
tumee:
saliutand onogdson bj magdgui hairan ger bul haramsaj bna 2 hudulguurte ongots ch naidvartai shuu
2013-01-07