Саммит компани Лондон 2012 Паралимп-д оролцох тамирчидыг дэмжихээ амалж гарын үсэг зурлаа

img

2011 оны 11 сарын 3-ны өдөр Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яаман дээр Монголын Паралимпийн хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Монголын Паралимпийн хорооны түншээр Хадгаламж банк ажилладаг бөгөөд энэ өдрөөс эхлэн Саммит компани технологийн түншээр, Talk Talk English төв боловсролын түншээр тус тус хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Саммит компаний  хувьд нийгмийн хариуцлага нь бизнесийн үйл ажиллагаандаа баримталдаг үндсэн зарчим юм. Бид хуулиа дээдэлж, байгаль орчноо хайрлан, хүний эрх, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэсэн, өндөр ёс суртахуунтай бизнесийн үйл ажиллагаа явуулах замаар нийгэмдээ өдөр тутам эерэг нөлөө үзүүлэхийг зарчмаа болгодог. Үүний зэрэгцээ бидний дэмжлэг, хамтын ажиллагаа шаардлагатай нийгмийн аливаа салбарт анхаарч дэмжиж ажилладаг юм.

Тус хурал дээр Саммит компаний ахлах менежер Б.Долгион хэлэхдээ цаашдаа хувь хүний тэсвэр хатуужлыг хамгийн ихээр сорьдог энэхүү олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчиддаа Саммит компани байнга дэмжиж байна гэдгээ хэлээд илүү өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Саммит компаниас мөн бусад байгууллага аж ахуйн нэгжүүдийг Монголын Паралимпийн хороотой хамтран ажиллахыг уриалж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ