
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Цэцээ гүний оргилын орчимд хүн төөрсөн байна гэсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 23 алба хаагч, Нийслэлийн Аврах салбараас 7 алба хаагч нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй аврах эрэн хайх үйл ажиллагааг Богдхан уулын Төр хурх, Хүрхрээ, Их тэнгэрийн амуудад шуурхай явуулж 2013 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цаг 42 минутад Төр хурхын амны Их халзан гэдэг газраас 35 настай Т.Энхболдыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Иймээс ард иргэд хүйтний эрч нэмэгдэж байгаатай холбогдуулан орон нутагт явахдаа хувийн бэлтгэлээ сайн хангаж, дулаан хувцастай, машин техникийн шатахуунаа хангалттай авч явах, аль чиглэлд явж буй хаягаа ар гэр, найз нөхдөдөө тодорхой хэлэх, цаг агаарын байдлыг харах зэргийг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ