
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийх талаар Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан энэ сарын 03-ны 12.00 цагаас эхлэн 30 цагийн турш олон нийтээс санал асуулга явуулсан. Санамсаргүй түүвэрлэлтээр сонгогдсон 18-50 насны
98 802 иргэнд “буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт 08-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал Та дэмжих үү” гэсэн асуулттай мессеж илгээхэд,
18,644 нь хариу илгээжээ.
Санал асуулгад хамрагдсан хүмүүсийн
74,5 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг дэмжихгүй гэсэн хариулт өгсөн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ