Палестин албан ёсны улс болов

img

Палестины албан ёсны бичиг баримт ба иргэний бүх үнэмлэх дээр Палестины үндэстний эрхт байгууллага хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин энэ бүхнийг дуусгавар болгох захирамжийг Палестины тэргүүн Махмуд Аббас өчигдөр гаргаж, өөрийн улсаа Палестин улс гэж өөрчлөхөөр болжээ. Хоёр сарын дотор өнөөгийн хэрэгжүүлж буй хууль, дүрэм тогтоолд агуулагдаж байгаа нэрийг өөрчилж, шуудангийн марк, гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, жолооны үнэмлэхийг шинээр хэвлэхийг Махмуд Аббас Палестины засгийн газарт үүрэг болгосон байна. Палестины Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдэхдээ “Палестины гадаадад суугаа бүх Элчин сайдын яаманд заавар хүргүүлж, гадаад харилцааны албан ёсны баримт бичигт Палестин улс гэж хэрэглэхийг үүрэг болгосон” гэв. Өнгөрсөн сард НҮБ-ын ерөнхий ассамблей хуралдаж энэ үеэр Палестинд ажиглагч орны статус олгосон юм. Энэ хүрээнд улсын нэрийг өөрчлөх боломжтой болж байгаа. Ингэснээр Йерусалим хотыг нийслэлээ болгосон Палестин улс байгуулагдахад чухал алхам болно. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Охины ордны ивээл улс палестины газар нутгийг бурхан еврейчүүдэд өгсөн
2025-01-26
zichin:
Баяр хүргэе.
2013-01-09
batnyam:
tusgaar togtnox ni saixan ch etses tosgosgolgyi dain ingeed l dain exelj baina da ene dainii xor urshig ch bidend medegden
2013-01-08
Баяр хүргэе
2013-01-07
za da ingeed xezeech duusaxgui dain exlej bn daaa.....
2013-01-07
batnyam:
tusgaar togtnox ni saixan ch etses tosgosgolgyi dain ingeed l dain exelj baina da ene dainii xor urshig ch bidend medegden
V. Ganzorig:
Yassir Arafatiin uhamsartai zuulun temtseliin ur dun ih nuluulsun l duu. Amid bsn bol ene uil yavdliin gol baatar bolj, camer duran bolgon tuunluu zutgeh baisan boluu.
2013-01-07
о:
за яамай даа. оюутан байхад найзууд маань хөөрхий их л тэмцдэг сэн
2013-01-07