Төөрсөн иргэнийг хамгийн сүүлд дуудлага хийсэн байршлаар нь олжээ

img

Өчигдөр Богд Хан уулын “Цэцээ Гүн”-ний оргилд гараад буцахдаа төөрсөн иргэнийг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрэн хайх, аврах салбар, Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эсэн мэнд олжээ. Тодруулбал, “Цэцээ Гүн”-ий оргилоос уруудаж явсан иргэн Э/35 настай эрэгтэй/ 18.00 цагийн орчим төөрч, хаана яваагаа мэдэхгүй байна хэмээн утсаар мэдэгдээд, утас нь эргэн холбогдохгүй байгаа талаар 20.05 цагт хамт явсан хүмүүс нь 105 дугаарт мэдэгдсэн аж. Энэ дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрэн хайх, аврах салбар, Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид  “Цэцээ Гүн”-ий чиглэлд “Манзушир”, “Төр хурх”, “Хүрхрээгийн ам”-ны чиглэлд бүлэг болон хуваагдан эрэн хайх, аврах ажиллагааг явуулсан байна. Хурандаа Ж.Ганзоригтын ахлуулсан эрлийн бүлэг 22.50 цагт “Төр хурх”-ын амны “Их халзан” гэдэг газраас төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ. Төөрсөн иргэнийг олоход “Мобиком” корпарацийн ажилтнууд туслалцаа үзүүлсэн гэнэ. Тэд ОБЕГ-ын удирдлагуудаас гаргасан хүсэлтийн дагуу төөрсөн иргэний хамгийн сүүлд утсаар ярьсан газрын байршлыг нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын автобусны буудлын ойролцоо гэж тодорхойлсон аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Нэг ч гэсэн хүнээ эсэн мэнд олсон нь сайн л байна. Гэхдээ хэлэх үг алгаа. Усанд урсаж одсон эх хүү 2 ийн төлөө хөдлөөгүй байж энэ одоо юу вэ. Бүх зүйл мөнгөтэй хэсэг хүмүүст л үйлчлэх юмдаа.
2013-01-14
hen negen:
toorson gar ni mongotei hunii .... ni l bsiin bgaaz
2013-01-13
энэ эргүй гахайгаас улс зардлаа нэхэмжилвэл зохистой, хар гай бншдээ
2013-01-08
Hun:
Явган аяллынхан гээд баахан хун цуглуулаад явдаг нехед буцахдаа хумуусээ бурэн аваад ирэхэд яадаг байна аа. Зугаацаж цэнгэхдээ жаахан учиртай хандмаар юм шигээ. Хайран хуч хеделмер, херенге менге. Уйлээ узэж ухэлтэй тэмцэж байгаа хуухдуудэд хандивласан бол нь аштай юу, Баярсайхан ЭМЧЭЭ!!!
2013-01-08
Goyo helsen
2013-01-07
ХАХАХА НЭЭРЭЭ ЭЛЭГ,, ГЭЖ,, ТА НАР ХОШИН ШОГИЙХОНД САЙХАН ЗОХИОЛ БЭЛДЭЖ ӨГӨХ ЮМ ДА ХОНХОРЫН АТУУСНЫ БУУДАЛ ЧИНЬ ОЛНЫ ЗАМ ТЭНД АДГИЙН ТЭНЭГ Ч ТӨӨРӨХГҮЙ ТӨР ХУРАХЫН АМНЫ ИХ ХАЛЗАН НЬ ӨӨДТЭЙХЭН ХҮН ЧҮ ГЭЭД ӨГСВӨЛ ХОНХОРЫН ГЭРЭЛ ХАРАГДАХ ГАЗАР АТУУСНЫ БУУДЛААС МЭДЭГДЭЭД УУЛ ӨГСӨӨД ЯВЧИХСАН ГЭХЭЭР НЭГ Л АВЦАЛДААГҮЙ БОЛЧИХЛОО ХАХАХА
2013-01-07
saraa:
HA HA
2013-01-07
andro:
Автобусны буудал, төр хурх 2-н хооронд 11 км зайтай байдагийнш дээ. Mobicom яг заасан байна ш дээ. хахаха. газрын байршлыг энэ мэтээр барагцаалбал мөн хэцүү байна даа
2013-01-07
yah gej salbagnaj uul uud yabsan teneg be. buun ajil zardal bolgochih yumaa. chadahgui baij teneed bitgii lai bolood bai
2013-01-07
sogtuu yavjee:
neeren
2013-01-07
ish chaavaas daa, toorsun, olson, todohoilson geed orovdmoor yum bichihiimdaa
2013-01-07
elbegdorj neg jirgeechee tuuruulchihsen um bishuu
2013-01-07
Goyo helsen
saraa:
HA HA
estoi goy bichsen bna.....
2013-01-07
hahaha, bi ene autobusnii buudaltai oguulberiig ni 3 dahij unshlaa sht.
2013-01-07
Kkkk:
HAha ha Nogoo Agluu Onon nariin hoshin shog deer gardag shig yum bolson baina shdee Autobusnii buudlin oiroltsoo baihdaa yahav dee kkkk yoooy
2013-01-07
Buruu hoishoo! OBEG geed unshihaar huurhii ter Selenge murund osoldson eej huuhed hoer sanaand orood er uragdaad baih yum daa
2013-01-07
123:
автобусны буудлын ойролцоо төөрдөг Согтуу дурак байсын бишүү
2013-01-07