
АНУ-ын Калифорни мужийн Роклин хотын 15 настай сурагч охин шөнийн цагаар интернэтэд суухын тулд 16 настай найз охинтойгоо хамсан эцэг, эхдээ нойрсуулах эм уулгажээ. Сурагч охины аав, ээж үдэш бүрийн арван цагт интернэтэд нэвтрэх боломжийг нь үгүй хийдэг байна. Үүнд нь садаа болохын тулд охид ойролцоо орших зоогийн газраас тэдэнд сүүн коктейль авчрахыг санал болгосон гэнэ.
Эцэг, эх нь тэдний авчирсан коктейлийн сонин амттайг гайхаад дуустал нь уугаагүй аж. Тэд нам унтсан бөгөөд шөнийн нэг цагийн үед шарталтын шинж тэмдэгтэйгээр сэрсэн хэдий ч дахиад унтаж орхижээ. Өглөө нь тэд цагдаагийн газарт хандан шинжилгээ өгтөл мансууруулах төрлийн бодис илэрсэн байна. Өсвөр насны охидыг цагдаа нар саатуулжээ. Тэднийг насанд хүрээгүйчүүдийг саатуулах байранд хийв. Удалгүй тэднийг сулласан гэнэ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ