
Улаанбаатар хотын бүх дүүргийн өрхийн эмч нар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласныг болиулжээ. Болиулжээ гэсний учир нь болох ёстой байсан хурал болоогүйг хэлсэн хэрэг юм. Хэвлэлийн хурал хийлгэх ёстой эмч, эмнэлгийнхэн уг нь иржээ. Гэтэл хурал гэнэт болохгүй болоод явчихжээ.
Хэвлэлийнхэн нэгэнт цуглачихсан тул чухам юу болсон талаар тодруулахыг хүсээд тусыг эс олсон байна. “Яамнаас” гэдэг үг л энүүгээр, тэрүүгээр тэнэж гарсан байна. Шинэ сайд ширүүхэн шийд гаргачихав уу, яав. Нэг ийм юм болоод өнгөрчээ. Эмч нарын санаа нь “Өрхийн эмнэлгийнхэн дүүргийн эмч нарын боол мэт болсныг болиулах явдал” байсан гэнэ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ