
“Google” компанийн гүйцэтгэх захирал Эрик Шмит болон Нью-Мексик мужийн хуучин захирагч Вилл Ричардсон нар Хойд Солонгост айлчлахаар болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ. Технологийн салбарт дэлхийд өрсөлдөхүйц томоохон компанийн удирдлага анх удаа ийнхүү Умардад айлчлахаар болоод буй.
Ноён Шмитийн энэ удаагийн айлчлалыг дэлхий дахинд хаагдмал гэгддэг Хойд Солонгосын интернэтийн хөгжилд гарах томоохон өөрчлөлтийн үндэс байж болох юм хэмээн ажиглагчид үзэж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Шмит, Ричардсон нарын айлчлалыг хүмүүнлэгийн зорилготой гэж хэлж байна. Ричардсоны хувьд Умард Солонгост хийж буй анхны айлчлал биш юм. Тэрбээр өмнө нь ч хэд хэдэн удаа тус улсад айлчилж байсан ажээ. Тэд Умардыг зорихдоо эхлээд Бээжинд саатах гэнэ.
Тэд зөвхөн хүмүүнлэгийн шугамаар очихоос гадна тус улсын улс төрийн болон эдийн засгийн томоохон удирдагч төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ