УИХ-ын гишүүн нөхрүүдээсээ илүү олны танил болж буй эхнэрүүд нь
УИХ-гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар сүүлийн үед энэ тэндхийн арга хэмжээн дээр эхнэрүүдээрээ гоён ирэх болсон. Хурсан олон эрхэм гишүүдийг бус, эхнэрүүдэд нь илүүтэй анхаарлаа хандуулах болжээ. “МАК”-ын өв залгамжлагч, МАН-ын гол санхүүжүүлэгч гэх Н.Номтойбаярын эхнэрийг Мандухай гэдэг бөгөөд өмнө нь амьдрал зохиож байсан 6 настай нэг охинтой. Энэ зун Н.Номтойбаяртай Тэрэлж дэх 5 одтой зочид буудалд тансаг хуримласан бөгөөд амаржаад удаагүй байгаа. Харин УИХ-гишүүн О.Содбилэгийн энхэр Э.Туулын хувьд хүмүүнлэгийн ажилд нэлээдгүй оролцдог бөгөөд “Анжигана” группын ерөнхийлөгч. Энэ сарын сүүлээр амаржих бөгөөд эрхэм гишүүнд 3 дахь үрийнх нь зулай үнэрлүүлэх гэж байгаа. Ямартай ч төр түшилцэх нөхрүүдээсээ ч илүү ,олонд танигдаж буй энэ 2 хатагтайн дараагийн сенсаци юу байх нь таашгүй.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ