“Том ах” 60 насыг зооглоно

img

Төрсөн он сар өдөр: 1952 оны 1-р сарын 7, Гонконг Жин: 99 кг. Өндөр: 168 см. Мэргэжил: Жүжигчин, Продюсер, Найруулагч, Кино кохиолч, Гардан тулааны найруулагч, Орлон  тоглогч Боловсрол: Бээжингийн Дууурийн сургууль “Sammo”  гэдэг нь хятад хэлнээс орчуулбал “гурван үс” гэсэн утгатай. Саммо  төрөхдөө л толгой дээрээ хэдхэн ширхэг үстэй байсан тул. эцэг эх нь түүнд ийм нэр хайрлажээ. Саммо Бээжингийн дуурийн сур гуульд суралцаж Ю-Жим Юений шавь болсон байна. Уг сургууль нь яггүй чанга дэгтэй байжээ.  Хэрвээ сурагчид ямар буруу зүйл хийх буюу үгэнд орохгүй бол багш тэднийг шууд л торлогддог байв. Зүгээр байхад нь ч урьдчилан сэргийлэх маягаар зодох нь элбэг байлаа. Гэхдээ энэ сургуулиас Жеки Чан, Юен Бьяо, Саммо Хунг, Кори Юен гээд дэлхийд алдаршсан мундаг мундаг хятад жүжигчид төрөн гарсан юм. Саммо сургуульдаа хамгийн ахмад нь байсан бөгөөд тиймээс түүнийг “То ах” гэж дуудаг байжээ. Лагс тарган хэлдий Саммо маш хөдөлгөөнтэй хүүхэд байсан аж. Тэр ямар ч төвөггүй сальто эргэж чаддаг байлаа. Сургуульд тэднийг акробат, кунг-фугийн дасгал зааж, дуу, пантомимын хичээл ордог байв. Саммо Хунг бол Хонконгийн киноны тулгын чулууны нэг. Тэрээр жүжигчин, найруулагч, продюсер, кино зохиолч, гардан тулааны найруулагч, зураач, орлон тоглогчийн хувиар 170 гаруй бүтээл туурвисан юм. Саммо домогт Брюс Лигийн хамтаар “Луу орж ирсэн нь”  киногоор анх нэрд гарсан бөгөөд жүжигчний замналаа хошин шог кино жүжигчин, гардан тулааны мастерын хувьд үргэлжлүүлсэн юм. Хожим нь Жеки Чаны  тоглож ихэд нэрд гарсан “Хүнд гар”, Жет Лигийн гол дүрийг нь бүтээсэн “Америкад ба Хятадад нэгэн удаа” кинонуудад найруулагч, гардан тулааны хэсгийн зураг авалтын зохион байгуулагчаар ажилласан байна. Тэрээр “Хятад цагдаа” телевизийн цувралд бүтээсэн дүрээрээ нилээд хэдэн нэр хүнд бүхий шагналын эзэн болж байжээ. 1998 онд “People” сэтгүүлээс түүнийг “Оны содон 25 хүний” нэгээр нэрлэж байв. “Ертөнцийг хайр удирдан захирдаг. Үүнд би итгэдэг” – энэ үг бол Саммо Хунгийн үндсэн уриа ажээ. Эх сурвалж: “ТВ 7 хоног” сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nuli gechiheer ug usgiin aldaatai bichwel zugeersen gesen ug uu. Bichsen uguulberee erguuleed neg sain hardaa, nairuulgiin aldaa gej tamtaggui
2013-01-08
61
2013-01-08
beijingiin duuriin surguuli bishee, buruu orchuulsan bna. harin "beijing duuri"-iin surguuli baihgui yu. ene duuriin surguuliud haa saigui bdag. Hong-Kongod baidag neg surguulid jacky chan, sammo hung, yuen biao nar hamt surch baisan gedeg baihaa.
2013-01-07
uuu:
mundag jujugchin shu. eruul ehkig husei
2013-01-07
багира:
Аригийн зөв шүү. Үг үсгийн алдаа нь газар авчжээ
2013-01-07
minii medehiin ih nudragch bruse lee dee ene nohor l zaaj aluulsan gegddeg yum ble huja hujaagaa nuhdag ni booliin setgehyi odoo manaidch iim setgehyitengyyd tord garaad ballaj bn da
2013-01-07
ари:
Танай сайтад зөв бичгийн дүрэм мэддэг хүн байдаггүй юм уу? Уг нь сонирхолтой мэдээлэл байна. Даанч нуль үг үсгийн алдаа
2013-01-07
nuli gechiheer ug usgiin aldaatai bichwel zugeersen gesen ug uu. Bichsen uguulberee erguuleed neg sain hardaa, nairuulgiin aldaa gej tamtaggui