Өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслана

img

Өнөөдөр МАХН-ын хэвлэлийн бага хурал зарлан өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх болсон талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг МАХН-ын ХМОНХА-ны дарга З.Бадамсэд, НИТХ-ын төлөөлөгч С.Ононбаяр, Ахмадын холбооны дарга Ё.Шагдарсүрэн, НБД Б.Лхагвацэдэн, НИТХ-ын МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ажлын албаны дарга П.Гансүх нар өглөө. Малчдад хандив өгөх, тусламжийн цувааг явуулах ажлын хүрээнд тус намаас зохион байгуулан нийтийн дууны болон рок попын хандивын тоглолтыг хийхээр болсон байна. Түүнчлэн малчин түмэндээ хандив өргөхийг нийт улс төрийн нам хүчин, төрийн болон ТББ-ууд, компани пүүсүүдэд уриаллаа. Түүнчлэн 142013 тусгай дугаарыг ажиллуулахаар болсны зэрэгцээ боогдсон зам давааг нээх ажилд хүч нэмэгдүүлэхээр оюутнуудыг илгээх ажлыг хийхээр болжээ. Мөн өвөлжилтийн байдал хүндэрсэн аймаг сумын малчдад лаа чүдэнз, өвс хивэг, нэмнээ зэргээр хандив өргөхийг хүсвэл МАХН-ын төв байранд өнөөдрөөс эхлэн хүлээн авах гэнэ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
malchid dabarsan yum mahaa ondor uneer zardag shyydee zyn nair naadam gej baihin orond obsoo beldeh ni yasan yum be
2013-01-08
Sharnuud:
Би махыг зарж байгаа үнээр нь авдаг.Малчид үүнийг сайн ойлгож байгаа 9-сард Дорнод аймгийн Баян-уул суманд очсон 10-д үхэртэй айл 5-н том нуруу өвс хадаад хураасныг хараад үнэндээ баярласан.Ийм ажилласаг хүнд зуд гэж байхгүй шүү дээ.Гэтэл баяр найр наадам хэсээд атга ч өвс аваагүй газар зуд болдог юм даа.
2013-01-07
Bi:
Yum tuslah be? Hol ochij huts
2013-01-07
Yum tuslah be? Hol ochij huts
2013-01-07