
Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Эг, Үүр голын сав газраар 27-32 хэм, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар 21-26 хэм, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн баруун хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 20-22 хэм хүйтэн байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт
30 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ