
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн даргыг томилох, гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд болох бөгөөд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл /анхны хэлэлцүүлэг/, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /
хэлэлцэх эсэх/, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
/хэлэлцэх эсэх
/ багтжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ