Өнөөдөр дэлхийд: Физикч Жан Бернар Леон Фуко дэлхий эргэлддэгийг туршилтаар нотложээ

img

1851 оны нэгдүгээр сарын 8-нд физикч  Жан Бернар Леон Фуко дэлхий эргэлддэгийг өөрийн бүтээсэн аппаратын тусламжтайгаар нотложээ.

Жан Бернар Леон Фуко хоёр метр  урт ган  утсаар таазанд дүүжилсэн  таван килограммын гуулин бөмбөлгөөр аппарат хийсэн байна.

Тэр бөмбөлгийг  дайвалзуулснаар түүний савлах хавтгай хэдэн градусаар эргэснийг ажиглажээ. Гэтэл ингэх ямар ч үндэслэл байгаагүй байна. Ингэснээр Дэлхий эргэлдэж байдаг нь ажиглагдаж байна гэсэн дүгнэлтийг Фуко хийжээ.

Тэр ажлын бүртгэлдээ ажиглалтынхаа бичлэгийг хийсэн байна. Мөн оны хоёрдугаар сарын 3-нд Фуко  Дэлхий эргэлддэгийг харуулахаар Парисын одон орныг судлах оргилд академичдыг урьж, сүүлд нь Фукогийн дүүжин гэж нэрлэгдсэн багажаа үзүүлжээ.

Парисын пантеон дахь дүүжин нь  67 метр урт ган утсанд шовгор үзүүртэй талаар нь доош харуулж бэхлэсэн 28 кг жинтэй металл бөмбөлөг юм. Дүүжинг бэхэлж өгсөн нь түүнд бүх чиглэлд  чөлөөтэй савлах боломжийг олгосон байна. Бэхлэгээний цэг дор  зургаан метрийн дугуй хаалт  хийж,  дүүжин савлахдаа хаалтын захаар цацсан элсэн замыг  огтлон, түүн  дээр зураас  гаргаж байхаар тэр замыг гаргажээ.  Дүүжинг  буулгахад хажуунаас түлхэлт ирэхгүй байлгахын  тулд  түүнийг хажуу тийш нь болгон олсоор оосорлож , дараа нь уг олсыг шатаасан байна.

Ийм урт өлгүүрт  дүүжингийн савлах хугацаа 16,4 секунд байж,  савлах бүрт  хазайлт нь  элсэн замын өмнөх огтлолцлоос 3 орчим мм байж, нэг цагийн хугацаанд  дүүжингийн савласан хавтгай цагийн зүүний дагуу 11 гаруй градусаар эргэжээ.  Туршилт шинжлэх ухааны түүхэнд орж,  Дэлхий эргэлддэг тухай таамаглалыг  тов тодорхой нотлосон юм.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamgach:
narch eregdeg bid bygd galkaktigiin tov cege dagan ergelden orshisoor irsen gehde bid nariig toich nar galaktikiin tovoo toiron bid bygd ergeltend zahiruuldag ysni ergelt huruunii hee geni helhe geed ergej ogon shy de harin yuni tuld ve
2013-01-08