
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийнхөө төрсөн өдрөөр арав хүртэлх насны хүүхэд тус бүрт нэг кг чихэр бэлэглэхийг үүрэг болгожээ. Ийнхүү тэр өмнөх удирдагчдын тогтоосон уламжлалыг үргэлжлүүлж байна гэж Франс пресс агентлаг мэдээлжээ.
Сөүлд барьсан Умард Солонгосын төв радиогийн мэдээнээс үзвэл, Кимийн бэлгийг хүүхэд бүрт бэлгийг хугацаанд нь хүргэж өгөхөөр нисэх онгоц дайчилсан байна. Алслагдсан тосгонуудад жолоодогчийн бэлэгт “туйлаас баярлаж байгаа ажээ”.
Тус орны удирдагчийн төрсөн өдрөөр хүүхдүүдэд чихэр тараах уламжлалыг Ким Чен Уны өвөө Ким Ир Сен 1980 онд анх бий болгосон байна. 1984 онд Ким Ир Сенийг нас барсны дараа түүний хүү, залгамжлагч Ким Чен Ир энэ уламжлалыг хэвээр үлдээжээ.
Ким Чен Уны төрсөн өдрийг нэгдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг байна. Гэвч түүний төрсөн он яг нарийн мэдэгддэггүй ажээ. Янз бүрийн эх сурвалжид 1982, 1983, 1984 он гэсэн байдаг байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ