
Хятадын “Southem Weekly” сонины сэтгүүлчид ажил хаяхаа мэдэгдэж, хэвлэлийн хяналт, цагдалтыг эсэргүүцэн жагсаал хийжээ. Эхний хувилбарыг дахин бичиж, Хятадын коммунист намыг магтсан маягаар нийтлэгдсэн шинэ жилийн мэдээ сонины редакцийнхны эсэргүүцлээ илэрхийлэх шалтгаан болжээ.
Редакцийн хамт олон Гуандун мужийн намын хорооны суртал нэвтрүүлгийн хэлтсийн даргыг огцруулахыг шаардсан хэд хэдэн захидал илгээгээд байгаа аж. Энэ намын байгууллага олон мэдээллийн хэрэгслийг хянаж байдаг бөгөөд сэтгүүлчид намын чиг шугмын дагуу өгүүллүүддээ өөрчилж байсан хэд хэдэн тохиолдлыг дурдсан байна.
Эсэргүүцэл илэрхийлж байгаа сэтгүүлчдийг дэмжсэн цуглаан нэгдүгээр сарын 7-нд сонины газрын байрны өмнө болжээ. БНХАУ-д “Southem Weekly” сонин нь үг хэлэх эрх чөлөөний булан нээж түүндээ эрх баригчдыг хурцаар шүүмжилдэг байна гэж Оросын “РБКdaily” сонинд бичжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ