Банк залилагчдад ял оноолоо

img

Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нарт холбогдох  хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө.  Анхан шатны шүүхээс Тэ Ю Линд 10 жил 2 сар,  Чуа Син Ви, Вон Жиан Лун, Су Го Шин, Чиа Гуан Сун, Хор Чи Чай нарт тус бүрт 10 жил нэг сар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял болон хүн тус бүрээс нэг сая төгрөгийн  эд хөрөнгө хураах ял оногдуулсан байна.

Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Монгол улсад хуурамч төлбөрийн картыг оруулж ирж  өнгөрөгч 2012 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хооронд хуурамч төлбөрийн картаар нийт 133 064 678 төгрөгний барааг хуурч мэхлэх аргаар худалдан авахад худалдаа үйлчилгээний төвүүдийг зааж өгөх, дагуулж явах, замчлах, хуурч мэхлэх аргаар авсан бараа бүтээгдхүүнийг нь хадгалах, хураан авах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж,  Худалдаа хөгжлийн банкинд  43 668 490 төгрөгний онц их хэмжээний хохирол, Голомт  банкинд 83 198 228 төгрөгний онц их хэмжээний хохирол, Хаан банкинд  6 197 960  төгрөгний  бага бус хэмжээний хохирлыг  учруулсан хэрэгт татагдан шүүгдэж гэм буруутай нь тогтоогджээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан хэмээн  буруутгасан юм.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ali banknii nuutslal security sain bgaag haruulsan bna daa
2013-01-08
ALTANTSETSEGIIN HARIUG CHANGAHAN AVAH HEREGTEI
2013-01-08
алтанцэцэгийн хариуг ав.
2013-01-08
zooz:
Mongoliig basj ireed aluullaa da huurhiis
2013-01-08