Хар тамхи зөөвөрлөгчдөд 18 жилийн хорих ял оноолоо
Мансууруулах бодис буюу 5.4 кг героиныг Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаар оруулж ирээд хууль хяналтын ажилтнуудад саатуулагдсан Монгол улсын иргэн Э.Алтанзул, Филиппин улсын иргэн Эвенгли Пресло Бендо нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд өчигдөр шүүсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Алтанзул, Эвенгли Пресло Бендо нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.5, 188.3-т зааснаар Монгол Улсын хилээр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэхийг завдсан, бүлэглэн үйлдсэн, давтан үйлдсэн гэх үндэслэлээр тус бүр 18 жилийн хорих ял оноолоо. Анхан шатны шүүхээс ял сонссон Э.Алтанзул нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ