Цагдаа нар алтан буу хураан авчээ

img

Гондурас улсын цагдаа нар цэвэр алтаар бүрсэн,  эрднийн чулуун сийлбэртэй, хоёр мөнгөн магазинтай AK-47 маркийн винтов бууг улсын орлого болгон хураан авчээ. Бууны үнэ дор хаяж 50 мянган ам.долларын үнэ хүрнэ гэж эх сурвалжууд хэлж байна. Цагдаа нарын таамаглаж буйгаар энэхүү буу хар тамхины наймаачдын захиалгат зүйл хэмээн үзэж байгаа. Энэ буутай хамт  бусад олон тооны буу зэр зэвсэг олдсон бөгөөд тэдгээр нь шөнийн дурантай, мэргэжлийн зориулалтын буунууд байжээ. Түүнчлэн хэд хэдэн төрлийн тэсрэх бөмбөг ч олдсон байна.  Буунууд бүгд баталгаажсан, бүртгэлтэй байсан ч нэг нь ч гаалийн татвар төлөөгүй нь тогтоогджээ. Цагдаа нар тэдгээр буунуудыг нийслэлээс 300 км-ын зайд орших фермээс илрүүлсэн байна. Тэдгээр буу зэвсгийг Мексик руу гаргахаар зэхэж байсан хэмээн цагдаа нар таамаглаад байна. Өмнө нь алтаар бүрсэн буу илрүүлж байгаагүй ч энэ мэт зэвсгийн наймааг хэд хэдэн удаа илрүүлж байсан юм. Тэдгээр тохиолдлуудад зэвсгүүдийг Мексик болон Колумб руу гаргахаар бэлтгэж байсан аж. Гондурас улсын хувьд энэ төрлийн гэмт хэргээрээ нэлээд дээгүүрт бичигддэг бөгөөд хүн амины хэргийн гаралтаар ч тэргүүлэх орнуудын нэг. НҮБ-аас гаргасан  судалгаагаар 100 мянган хүн тутмын 92 нь хүн амины хэрэгтэн байх магадлалтайг тогтоожээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MN mn:
AK-47 маркийн винтов буу, makarov uurchiheed haruuld garch bh ch mun saikhan shuu gedeg shig yum bichsen bhiin
2013-07-26
Алмас:
ха ха ха
2013-04-03
ак47:
АК-47 винтов биш автомат буу гэдэг юм шүүдээ. Мөнхнасаан чи цэрэгт яваагүй эсвэл эмэгтэй хүн байх шигээ...
2013-01-09