Амьтны наймаачид 11 заан алжээ

img

Кени улсын нийслэл Найроби дахь зэрлэг ан амьтан үржүүлдэг цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо амьтны наймаачид 11 зааныг алж соёог нь авсан гэмт хэрэг гарсныг Ассошейтэд прэсс агентлаг уламжилж байна. Уг хэрэг өнгөрөгч ням гаригт үйлдэгдсэн бөгөөд даваа гаригт илэрчээ. Үхсэн заанууд нэг сүргийнх байсан гэдгийг нутгийн оршин суугчид хэлж байна. Ийм зэрлэг аргаар ховордсон, улсын бахархал  болсон амьтдыг алсанд нутгийн иргэд тун ч бухимдалтай байгаа аж. Одоогоор сэжигтэн этгээдүүд баригдаагүй байгаа ч энэ хэрэгт 10 орчим залуус оролцсон гэж таамаглаж байна. Энэ нутагт заануудыг үржүүлэхээр хамгаалалтад авсан  хэдий ч  амьтны хууль бус наймаа зогсохгүй байгаа. Амьтны эд эрхтэн наймаалагчид Африкаас зааны соёо болон хирсний эвэр зэргийг Ази руу наймаалдаг. Одоогийн байдлаар Найроби дахь Цаво хэмээх цэцэрлэгт хүлээлэнд 13 мянга орчим заан  амьдарч байгаа. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aimshigiin yum
2013-01-08