
Швейцарийн Цюрих хотод “Алтан бөмбөг”-ийн эзнийг тодруулж, шагнах ёслолын ажиллагааны үеэр өнгөрсөн жилийн хамгийн гоёмсог гоолд олгодог Ференц Пушкашийн нэрэмжит шагналыг хүртэх хүнийг зарлажээ.
Тэр хөлбөмбөгч бол “Фенербахче” баг болон Словакийн шигшээ багийн хагас хамгаалагч Мирослав Стох юм.
Энэ шагналд Мадридын “Атлетико” болон Колумбийн шигшээ багийн довтлогч Радамель Фалькао, Бразилийн шигшээ болон “Сантос” багийн довтлогч Нэймар нар нэр дэвшжээ.
Өмнө нь энэ шагналаар Хамит Алтынтоп, Криштиану Роналду нар шагнагдаж байсан билээ.
http://youtu.be/P3KkLVQBJjQ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ