Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт

img

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт Эрийн цээнд хүрсэн ардчилалтай хэмээн дэлхийд тунхагласан Монгол Улсын Засгийн газар 22 жилийн дараа ардчиллаас ухарч, Үндсэн хуулиар олгогдсон ард түмнийхээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд халдсан шийдвэр гаргалаа. Энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Засгийн газар хуралдаж, “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгох тухай тогтоол гаргасан нь Үндсэн хуулиас давсан шийдвэр болов. Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлүүдийг цэгцлэх, зохистой хэрэглээг бий болгох гэсэн сайхан тайлбартай боловч ард түмнийхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цахим хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өмчид халдаж төрийн хяналтыг тогтоох гэсэн оролдлого хэмээн Мэдээллийн Сайтуудын Ассоциаци эсэргүүцэж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Монгол Улс 21 дүгээр зуунд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаснаар монгол хүн бүхэнд ардчиллаар олдсон эрхээ эдэлж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэрийг цахим мэдээллийн хэрэгсэл олгосон юм. Цахим ертөнцөөр аялагч, уншигчдын хувьд сэтгэгдэл нь үзэл бодол, байр сууриа хэн нэг дарга эрх мэдэлтнээс үл эмээн илэрхийлэх, шүүмжлэл өрнүүлэх санаа бодлоо солилцох чөлөөт талбар болдог. Дэлхийн бүх улс оронд цахим ертөнцийн сэтгэгдлийг Монгол шиг шууд хааж, боож, хязгаарлаж, хянахыг оролдож байгаагүй. Харин сэтгэгдлээр дамжуулан хэн нэгнийг гүтгэн, доромжлох оролдлогыг төр нь техник, технологийн дэвшлээр шийдэж, зохицуулж ирсэн. Монголд ч ийм боломж бий. Харамсалтай нь манай Засгийн газар төрийн холбогдох байгууллагуудынхаа техник, технологийг дэлхийн жишигт нийцүүлэх, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, чадварыг сайжруулан Монголд шинэ тутам хөгжиж буй цахим ертөнцөд тулгамдаад буй асуудлыг зохицуулах боломжийг ашиглахыг хүссэнгүй. Харин хамгийн хялбар аргаар буюу сэтгэгдэл бичиж үзэл бодлоо илэрхийлэх иргэдийг иргэний үнэмлэх, утасны дугаараар нь бүртгэлд оруулан, үүрэн телефоны оператор компаниудаар баталгаажуулан тусгай код өгснөөр сэтгэгдэл бичих эрх олгох, хоёрдугаарт вэбсайтуудын системд программ суулгах замаар цахим ертөнцөд төрийн оролцоо, хяналт тогтоох гэж байгаа нь дэлхийн жишгээс хоцрогдож, ардчилсан зарчмаасаа ухарсан алхам боллоо. Мэдээллийн Сайтуудын Ассоциаци түүнд нэгддэг гишүүн сайтууд Мэдээлэл харилцаа Холбооны Зохицуулах Хороотой өмнө нь хамтран ажиллаж, сэтгэгдэл бичигчдийн бичдэг ёс бус үгсийг нийтэд цацахгүй байх, хэрэглэгчийн IP дугаарыг ил болгох зэргээр мэргэжлийн түвшинд өөрсдөөс шалтгаалах бүх талаар хамтран ажиллаж бодлого үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Тиймээс Монгол Улсын Засгийн газар ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан Парламенттай, ардчилсан Засаглалтай, ардчилсан Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд шууд нөлөөлсөн шийдвэр гаргаснаа эргэн харж, хамтдаа зөв, оновчтой шийдэл гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.   МЭДЭЭЛЛИЙН САЙТУУДЫН АССОЦИАЦИ

ShuuD.mn

News.mn

olloo.mn

zindaa.mn

Chuhal.mn

mongolnews.mn

24tsag.mn

factnews.mn

Medee.mn

times.mn

sonin.mn

tsag.mn

Paparatsi.mn

top.mn

orloo.mn

oronnutag.mn

Caak.mn

shuum.mn

onlinemedia.mn

topmedee.mn

Secret.mn

undesten.mn

uls.mn

shuurhai.mn

Emegteichuud.mn

mykhovd.mn

yanaa.mn

nuuts.mn

Shokc.mn

shudarga.mn

wikimon.mn

mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MUNHBAT:
setgegdel oruulla geed ter daguu ajil hiih bish oriljil bai erguu uhernuudee
2013-01-09
Boogii:
Haagdsan baigaa saituud chini MAH avligachidyh yom shuu dee? ta nar bitgii uls torchood bail daa? ard tumen medej baigaa zov zov.
2013-01-09
зочин:
хятадын төрийн бодлогыг хэрэгжүүлээд эхлэв шив дээ элбэгдоржийг ардчилал ярихаар амнаас өмхий үнэртэх шиг болдог
2013-01-09
Энд тэнд нь тэмдэг таиад, код өгөөд хянаад байдаг юм биш үү.Хэт хамаа намаагүй хүн доромжилдог улсууд ч байдаг л даа.Гэхдээ бас сэтгэгдэл хянаад,хаагаад хэрэггүй л болов уу.Хүмүүс ч хүнийг хайрлахгүй муулна шүү.заримдаа өмнөөс нь хэцүү санагддаг юм
2013-01-09
Uls tor:
za daa naadah chini l barag unendee
2013-01-09
хүн доромжилдог хүмүүс хариуцлага хүлээхээс айдаг юм, хэрвээ асуудал байгаа бол ил тодоор шүүмжлэхийг чинь хориогүй байлгүй
2013-01-08
сэтгэгдлээ бичиж чадаж байгаа юм чинь эрх чөлөөтэй хэлсэн үгээ бас хариуцаж чадна биз дээ, энэ бол энгийн л зүйл шүү дээ
2013-01-08
ир:
Яруу алдарт АН мандтугай гэж бичих хэрэгтэй.Агуу удирдагч Элбэгдорж,Алтанхуяг нар түм наслах болтугай
2013-01-08
ene ni tsaaguuraa turiin erhiig uvaigui yalzarsan baidalaar buren hyanaltandaa bailgah gesen hugiin arga l baina sh de kommunist mahn man ch iim zuil hiigeegui sh d yu bolood boloh geed bainaa ene odoo
2013-01-08
сэтгэгдлээ бичиж чадаж байгаа юм чинь эрх чөлөөтэй хэлсэн үгээ бас хариуцаж чадна биз дээ, энэ бол энгийн л зүйл шүү дээ
б:
Уужим уужим гэсэн уйлах газар олдохгүй юм гэж Бадарч гуай онож хэлсэн. Ардчилсан ардчилсан гэсэн чинь сэтгэгдэл бичих сайт ч олдохгүй юм байна.
2013-01-08
ХУЖАА:
ПИЗДААГИЙН ТӨР
2013-01-08
mergen:
ene zuv shuu dee.saihan yum bich l dee.dandaa hun doromjildog humuusiig ingej zogsooh ni zuv.sain saihan yum bichih chuluutei
2013-01-08
gogo oruugui baina.
2013-01-08
найз:
Үүнээс хойш өөрөө өөртэйгөө л ярьж явъя даа
2013-01-08
Uls tor:
za daa naadah chini l barag unendee
erh chuluu mandtugai!!!gehdee odoo bi aij ehelj bna!!!
2013-01-08
хүн доромжилдог хүмүүс хариуцлага хүлээхээс айдаг юм, хэрвээ асуудал байгаа бол ил тодоор шүүмжлэхийг чинь хориогүй байлгүй