Туркийн уурхайд осол гарч таван хүн амиа алдав

img

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Туркийн Зонгулдак аймгийн чулуун нүүрсний уурхайд осол гарч таван хүн амь насаа алдаж хоёр хүн одоо хэр нь ор сураггүй алга болж хэд хэдэн хүн хүндээр шархдаж гэмтэж бэртсэн байна. Аврах  албаныхан ослын газарт хийсэн дүгнэлтээр уурхайн гүн дэх хийн хоолой хагарснаас ийнхүү осол гарсан гэж тогтоожээ. Туркийн уул уурхайн яамны төлөөлөгч Бурхан Инан “Осол даваа гаригийн орой гарсан, дуудлага хүлээн авсан даруйдаа хүрэлцэн ирэхэд уурхайн гүнд аль хэдийнэ агааргүй болж уурхайчдын тав нь амь насаа алдсан байсан. Харин зургаан хүнийг амьд мэнд гарган авч чадсан” гэв. Ор сураггүй байгаа хоёр хүнийг хайх ажил үргэлжилж байгаа бөгөөд амь насаа алдсан байх хэмээн таамаглаж байгаа гэнэ. Зарим чулуун нүүрсний ордууд уурхайн олборлолт явуулах зөвшөөрөлгүй  байдаг. Энэ уурхай ч мөн зөвшөөрөлгүй байсан аж. Туркэд иймэрхүү уурхайн осол өмнө нь ч хэд хэдэн удаа гарч байжээ. 1992 онд хамгийн том осол болсон бөгөөд тэр үед 270 уурхайчин амь насаа алдаж байсан харамсалтай түүх бий. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголын уурхайд осол гарч 500 хүн үхсэн ч тоож мэдээлэхгүй
2013-01-08
Манай налайхын уурхайхай адилхан юм байна л даа зайлуул
2013-01-08