
Холливудын алдарт жүжигчин Сара Жессика Паркер гурван настай ихэр охидынхоо хамт Нью-Йоркоор зугаалж цагийг сайхан өнгөрүүлжээ. Тэд гурвуулаа хар өнгийн савхин хүрмээр ижилссэн байсан бөгөөд рок охидын хамтлаг шиг харагдаж байсан аж.
Энэ хүрэм тэдний хувьд цоо шинэ сонголт байсан юм. Сарагийн хувьд ч өмнө нь иймэрхүү төрлийн сонголт хийж байсан нь ховор.
Ээж охидтойгоо цэцэрлэг тарсны дараа хотоор зугаалсан бөгөөд охины сургуулийнхан тэдний хүрмийг хараад заан ярьцгааж байжээ. Гар гараасаа хөтлөлцөн их л баяр хөөртэй байгаа нь нууц дуранчдын анхаарлын яахын аргагүй татах нь зүйн хэрэг. Сара өдгөө 47 настай тэрээр нөхөр Меттю Бродеррик, 10 настай хүү Жемс болон Табита, Лоррета хэмээх ихэр охидынхоо хамтаар амьдарч байгаа. Тэдний гэр бүл холливудын хамгийн тогтвортой гэр бүлийн тоонд ордог билээ.
Сарагийн хувь хамгийн их амжилт авчирсан кино бол “Их хотын секс” кино байсан билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ