МАН-аас мэдээлэл хийлээ
Монгол улсын гадаад болон дотоод өртэй холбоотой асуудлаар МАН-аас мэдээлэл хийлээ. Тус намаас ажлын хэсэг гарч судалгаа хийсэн байна. Тодруулбал, ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нарын өгч буй мэдээллээр өнөөдрийн байдлаар Сангийн яам, Монголбанкнаас авсан мэдээллээр Монгол улсын Засгийн газрын гадаад өр 6,7 их наядад хүрчээ. Өөрөөр хэлбэл өнгөрөгч 1990-2012 оны эхний хагаст 3 их наяд төгрөгийг зээлсэн байна. Харин 2012 оны хоёр дугаар хагсаас хойш Монгол улсын гадаад өр нэмэгджээ. Үүний тал нь Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам.долларын бонд аж.
Уг бондын хүү өдөрт 270 сая төгрөг ажээ. Өөрөөр хэлбэл хагас жил тутам 35 сая долларын хүүг төлсөөр бид 8 их наяд орчим төгрөгийг бондын хүүд төлөхөөр байгаа гэнэ. Энэ тооцоог гаргахдаа 4.7-4.8 хувийн хүүгээр бодож гаргасан байна.
Ерөнхий сайд 1.5 бондын санхүүгийн менежментийн гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдэгдэж байсан. Гэтэл энэ гэрээнд Монголбанк гарын үсэг зураагүй байгаа бөгөөд гэрээний заалтуудын талаар ярилцаж байгаа юм байна. Гэрээгээр бол 500 орчим сая доллартай тэнцэх мөнгийг дотоодын банканд байршуулах, нэг тэрбумыг гадаадын банканд байршуулах гэнэ. Тэгэхээр Ерөнхий сайд энэ хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг МАН-ын гишүүд хэллээ.
Бондоор ямар төсөл санхүүжүүлэхээ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг МАН-ын гишүүд хэлж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ