Улаанбаатарт 17-19 хүйтэн байна

img

2013 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хойд хэсгээр үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 25-30 градус, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар 21-26 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:. Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ