Өнөөдөр бар өдөр

img

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 07. Сумьяа гариг. Билгийн тооллын 12. Хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн наран 08.07 цагт мандан 17.45 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангараг цуцлах зэрэг үйлнээ сайн. Хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ