Байнгын хороодын хуралдаан болно
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал:
- Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл;
- Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухайхуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал:
- Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Газрын кадастрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Газрыг албадан чөлөөлөх тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ: Хэлэлцэх асуудал:
- Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:
- Мал хамгаалах сан болон Тариаланг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллийг сонсох.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ