Алжирийн банкийг хакердсан этгээд баривчлагдав

img

Алжирийн банкийг хакердаж их хэмжээний хохирол учруулсан этгээдийг баривчилжээ. Хакерчныг барьж өгөхийг хүсэн Алжирийн тал Холбооны мөрдөх товчоонд хүсэлт гаргасан бөгөөд түүнийн Тайландаас баривчилжээ. Хакерчин этгээд Тайландын нийслэл Банкок хотод  тун ч тансаг амьдардаг байсан тухай Тайландын цагдаа нар мэдүүлсэн байна. Холбооны мөрдөх товчооныхон хакерчныг 24 настай Хамза Бенделлаж хэмээх залуу байсныг олж тогтоосон юм. Түүнийг Тайландын нисэх онгоцны буудлаас Каир руу нисэх гэж байхад нь баривчилсан аж. Тэрбээр сургуулиа гурван жилийн өмнө төгссөн  бөгөөд 20 настайгаасаа эхлэн жижиг банкуудыг хакердаж эхэлсэн аж. Хамза Бенделлаж цагдаа нарт өгсөн байцаалтдаа “Тансаг амьдрахыг л хүссэн” гэжээ. Түүний нэр дээр дэлхийн 217 банкинд данс үүссэн байхыг цагдаа нар  тогтоогоод байна.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hairan saihan tolgoig zuv ashiglahgui manai zaluuchuud hakerdah bitgii hel guilgeege hiih gej mungnisan yumnuud tugch baihad
2013-01-10
Nehel hatuu...:
Hairan saihan zaluu nas
2013-01-09