
Мазаалай баавгайг хамгаалах талуудын хоёр дахь зөвлөлдөх уулзалт өнөөдөр Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны “Хаан” танхимд 16.00 цагт эхэлнэ.
Уулзалтаар Мазаалай баавгайг хамгаалах талуудын зөвлөлдөх анхдугаар уулзалтаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, 2013 онд талуудын бие даан болон хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэн уялдуулах, талуудад мэдээллийг хүргэснээр нэгдсэн ойлголтод хүрэх юм.
Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагууд, байгаль орчны чиглэлээр мэдээлэл бэлтгэдэг хэвлэл мэдээллийн байгууллага, Фейсбүүкээр нэгдсэн залуусын төлөөлөл оролцох аж.
Энэ үеэр Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр ажилладаг талуудын мэдээлэл, талуудын анхдугаар уулзалтаас хойш хийгдсэн ажил, 2013 оны төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэлийг ярилцах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ