
БНСУ эрдэм шинжилгээний хиймэл дагуул бүхий “Наро-1” пуужинг энэ сар дуусахаас наана хөөргөх гурав дахь оролдлогоо хийж болох юм. Боловсрол, шинжлэх ухаан, тоехнологийн яамны албан ёсны төлөөлөгчид өчигдөр ингэж мэдээлжээ.
Уг нь “Наро-1” пуужинг хөөргөх гурав дахь оролдлогыг өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд хийхээр төлөвлөж байсан ч пуужингийн шингэн түлшний нэгдүгээр угсрааг хөөргөх самбартай холбодог резинэн клапанд согог гарснаар хойшлогдсон байна.
Сансарт пуужин хөөргөх эхний хоёр оролдлого 2009, 2010 онд бүтэлгүй болжээ. “Наро-1” зөөгч пуужингийн БНСУ, Оросын хооронд сансрын уудмыг энх тайвны зорилгоор шинжлэн судалж, ашиглах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд бүтээсэн байна.
эхний шингэн түлшний угсрааг Орост М.В.Хруничевийн нэрэмжит улсын сансрын эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн төвд, харин хатуу түлшний хоёр дахь угсраа болон 100 кг жинтэй эрдэм шинжилгээний пуужинг Өмнөд Солонгост хийсэн байна.
Хөөргөх ажил амжилттай болбол БНСУ өөрийн нутгаас хиймэл дагуул хөөргөсөн дэлхийн 13 дахь орон болно. Өмнөд Солонгос сансрын “Наро” хөтөлбөрийн зэрэгцээ өөрийн пуужингийн хөдөлгүүртэй болохоор ажиллаж, тухайлбал 2021 он гэхэд 300 тоннын зүтгүүрийн хүчтэй пуужингийн хөдөлгүүр бүтээхээр төлөвлөж байна гэж Ёнхап агентлаг үүнтэй холбогдуулан тэмдэглэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ