
Сири улсад иргэний дайн эхэлсэн цагаас хойш буюу 22 сарын турш ард иргэд нь дарийн утаа үнэрлэж, дайны хөлд үрэгдэж байгаа. НҮБ-ын гаргасан судалгаагаар сүүлийн гурван сарын дотор Сирийн өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо огцом өсч байгааг харуулжээ. Одоогийн байдлаар Сирид 1.5 сая хүн хүнсний хомсдолд орж нэн ядуу амьдарч байгаа юм. Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс тэдгээр иргэдэд тусалж, хүнсний энгийн хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг илгээх хөдөлгөөн өрнүүлж байгаа. Мөн саяхан гаргасан НҮБ-ын судалгаагаар дайн үргэлжилсэн энэ хугацаанд амь үрэгдэгсдийн тоо 60 мянга давсан гэсэн тоон мэдээлэл гаргажээ.
Нөхцөл байдал хамгийн хүндхэн байгаа газруудад гэвэд Дамаск, Хомс, Хама, Алеппо зэрэг хот ороод байгаа. Дээрх хотуудад иргэд дайны хөлд өртөж амь насаа алдахын зэрэгцээ хоол хүнсгүй болж, өлсгөлөнгийн туйлд хүрснээс амиа алдах тохиолдол их байгаа юм.
Нутаг орондоо амар тайван амьдарч чадахгүйд хүрсэн иргэд хөрш зэргэлдээх улсуудруу дүрвэн гараар байгаа. Өнгөрсөн сарын байдлаар тус улсаас дүрвэн гарсан иргэдийн тоо аль хэдийнэ 100 мянга гарчээ. Тэдгээр иргэдийн дийлэнх нь Турк, Ливи, Йордан руу дүрвэжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ