Орлогын тэгш бус байдал 10 жилийн турш дэлхийн гол эрсдэл байх болно

img

Орлогын үлэмжхэн хэмжээний  тэгш  бус байдал нь  ирэх 10 жилд дэлхийд үүсэх хамгийн магадлал ихтэй эрсдэл байх болно. Өчигдөр Женев хотноо танилцуулсан “Дэлхийн эрсдэл-2013”  судалгаанд ийм дүгнэлт хийжээ.  Швейцарын Давос хотод нэгдүгээр сард болох уламжлалт уулзалтын өмнө Дэлхийн эдийн засгийн форумын (ДЭЗФ) шинжээчид энэ судалгаа явуулсан байна. Тэдний тэмдэглэж  байгаагаар, ойрын 10 жилд дэлхийд тохиолдох магадлалтай таван эрсдэлд  санхүүгийн ужиг тэнцвэргүй байдал, хүлэмжийн хийн ихсэлт, усан хангамжийн хямрал, тэтгэврийн хангамжийн алдаа зэрэг оржээ. Энэхүү өргөн цараатай судалгаанд эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, геополитиик, нийгмийн болон технологийн салбар зэрэг янз бүрийн таван салбарын дэлхий нийтийн шинжтэй 50 эрсдэлийг авч үзсэн байна. Эрсдэлийн гол гурван бүлэг ирэх 10 жилд ноцтой асуудлууд үүсгэнэ гэсэн дүгнэлтийг форумын шинжээчид хийж байна.  Нэгдүгээрт,  хүний эрүүл мэндэд өөртөө эрэмшсэн байдлаар хандах аюул байгааг заажээ. “Эрүүл мэндийн нэлээдгүй амжилт нь дэлхий өөрийгөө  тайвшруулсан байдалд ороход хүргэсэн бөгөөд энэ нь үнэхээрийн аюултай юм.  Антибиотикт улам бүр дасч байгаа  нь эрүүл мэндийн хэт ачаалалтай тогтолцоог  сүйрэлд хүргэж мэдэх бөгөөд харин дэлхийн янз бүрийн бүс нутгийн нягт холбоо харилцаа нь  цар дэгдэлт хялбархан тарах боломж олгож байна” гэж илтгэлд дурджээ. Эдийн засаг, экологийн асуудал нь эрсдэлийн хоёр дахь бүлэгт багтаж байна. Дэлхийн эдийн засгийн тогтолцоо болон экологийн тогтолцооны ирээдүйн нэгэн зэрэг донсолгоо нь эцсийн дүнд давагдашгүй үр дагаварт хүргэнэ гэдгийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. “Фронтын нэгэнд ирэх гэнэтийн, хүчтэй цохилт нь нөгөө фронтод асуудлыг урт хугацаагаар, үр нөлөөтэй шийдвэрлэх арга боловсруулах бүхий л итгэл найдварыг булшилж мэднэ” гэж судалгаанд тэмдэглэжээ. ДЭЗФ-ын шинжээчид  эрсдэлийн гурав дахь бүлгийг “тооны түймэр” гэж тодорхойлоод, “санаатай юм уу санамсаргүйгээр өдөөн хатгасан байж мэдэх худал шинжтэй мэдээллийн вирус тарах” болзошгүй аюул нийгмийн сүлбээнд байгааг цохон заасан байна. Үүний зэрэгцээ ажиглаж байх зайлшгүй шаардлагатай үүсэн бий болж буй хэд хэдэн эрсдэл, түүний дотор   хүний  тархинд  нөлөөлөхийн тулд технологи, геоинженерийн технологийг хяналтгүйгээр хэрэглэх эрсдэл байгааг илтгэлд онцолжээ. Найман жил дараалан нийтлүүлж буй илтгэлийг нийтдээ нэг мянга гаруй шинжээч янз бүрийн орны тэргүүлэх улс  төрийн зүтгэлтэн, эдийн засагч, эрдэмтэдтэй зөвлөлдөж бэлтгэсэн байна. Энэ судалгаа нь нэгдүгээр сарын 22-27-нд  Давост болох эдийн засгийн форумын чуулганы хэд хэдэн санал шүүмжлэлийн үндэс болох ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ