Францын Төсвийн сайд татвар төлөхөөс бултсан байж мэднэ

img

Тав дахь бүгд найрамдах улсын прокурорын байгууллага дээд тушаалын  төрийн албан хаагчийн  талаар шалгалт хийж эхэлжээ Парис хотын прокурорын байгууллага татвар төлөхөөс зайлсхийсэн байж болох юм хэмээн сэжиглэгдэж буй Францын Төсвийн сайд Жером Каюзакийн талаар шалгалт явуулж байна. Хууль хяналтын байгууллагын мэдээгээр, сайд Швейцарын банкинд нууц  данстай  бөгөөд ингэснээр  орлогынхоо нэг хэсгийг нууж байжээ. Мөрдөн шалгалт явуулж эхэлсэн тухай мэдээг Меdiapart сайт нийтэлсэн байна. Сайдын нууц дансныхаа талаар дурдсан телефоны ярианы бичлэгийг сэтгүүлчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олж авчээ. Сайтад бичсэнээр, бичлэгийг 2000 он гэж огноолсон байна. Сүүлд нь Каюзак  эвгүй  явдал болж мэдэхээс сэрэмжлэн энэ дансаа хааж,  өөрийн мөнгийг Сингапурын нэг банкинд шилжүүлжээ. “Энэ мэдээлэл үнэн эсэхийг бид алгуурлалгүйгээр шалгаж, бичлэгийг судалж үзэх  бодолтой байна” гэж Парис хотын прокурор Франсуа Молен сэтгүүлчдэд хэлэв. Үнэнийг тогтоохын тулд бүхий л шаардлагатай байцаалт  явуулна гэж тэр бас амласан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manaid ingevel ch olon darga nar deelee numrunu duu.
2013-01-10