
Хэмжээгээр нь Дэлхийтэй жишиж болох бөгөөд бүхэлдээ түүнтэй адилхан оддын системийн байрлалтай 17 тэрбум гариг манай Галактикийн орон зайд байна. Америкийн Гарвард-Смитсоны одон орны физикийн төвийн эрдэмтдийн илтгэлд ингэж дурджээ.
“Дэлхийтэй адилхан 17 тэрбум гариг байгаа тухай бидний дүгнэлт нь НАСА-гийн одон орны “Кеплер” хиймэл дагуулаас ирсэн мэдээ сэлтэд хийсэн дүгнэлтийн үр дүн юм” гэж эрдэмтдийн хэсгийг удирддаг Франсуа Фресин хэлснийг британийн “Би-би-си” радиостанц иш татсан байна.
Одоо дэлхийн шинжлэх ухаан ирээдүйд хүн төрөлхтөний хоёр дахь орон гэр болж болох гаригийг сансрын орон зайгаас шаргуу эрж байна гэж мэдээнд тэмдэглэжээ. Өнөөдрийн байдлаар хэмжээгээрээ дэлхийтэй адилхан 2740 гариг олоод байна. Гэвч ийм гаригийн тоо нэлээд олон байж болох юм гэдгийг сүүлийн үеийн судалгаа харуулжээ.
Дэлхийн шинжлэх ухаан өнөөдрийн байдлаар сансрын үзүүлэлтиээрээ Дэлхийтэй хамгийн их адилхан гаригийг нэгэнт нэрлээд байна. Энэ нь”Дэлхий-2” гэсэн албан ёсны бус нэр авсан KOI 172.02 гариг юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ