Кейт Миддлтоны хамар Их Бритианид нүүрний хамгийн алдартай хэсэг болж байна

img

Дэлхийн бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгийн шүтээн болсон Кейти Миддлтонд үнэхээр атаархдаг байна. Ингэхдээ хүүхнүүд  Кейтиийн дэгжин хувцаслалтад  төдийгүй,  түүний хүлээцтэй байдалд атаархаж байна. Гэвч бүх зүйл үүгээр дуусахгүй.  Дэлхийн бүсгүйчүүд Кейт Миддлтон шиг нүүр царайтай болохыг хүсдэг аж. Гоо сайхны мэс засал хийж, түүнчлэн энэ салбарт өөрийн гэсэн судалгаа явуулдаг  “Transform Cosmetic Group”  компанийн мэдээлснээр Кейт Миддлтоны хамар нь  Британийн  нэр цуутай хүүхнүүдийн хамгийн сонирхол татаж буй нүүрний хэсэг болж байгаа ажээ. Мэс заслын аргаар  гүнжийнх шиг тийм хамартай болохыг мөрөөддөг  эмэгтэйчүүд  өнгөрсөн жил тус компанийн эмнэлэгт гурван удаа хандсан байна. Компанийнхны ярьж байгаагаар, Кейт Миддлтоны хамар угийн сайхан хэлбэртэй учир  хүүхнүүд хамрынхаа хэлбэрийг өөрчлүүлэх нэг ёсны загвар болгон сонгодог байна. Хэрвээ хүний биеийн бусад хэсгийн тухай ярих юм бол гоо сайхны мэс засал хийлгэхийг хүсч байгаа хүүхнүүд Шерил Коулын хацрын хонхорхой, Хантингтон-Уитлийн нүдийг авахыг хүсдэг аж. Мөн эрчүүд ч  үүнээс хоцордоггүй бөгөөд  орчин үеийн гоо сайхны мэс заслын бүхий л боломжийг идэвхтэй хэрэглэж эхэлж байна. Тэд Роберт Паттинсоны эрүү, Зак Эфроны  нүдийг илүүд үздэг аж. Сүүлийн үеийн мэдээгээр Кейт Миддлтон ээж болох гэж байгаа учир наанадаж 2013 оны зун хүртэл Их Британиас гадагш явахгүй ажээ. Одоо Нэгдсэн вант улсын иргэдэд  өөрийн гэсэн  дуурайх хүнийг илүүтэй ажиглан харж, түүн шиг төгс төгөлдөр болохыг эрмэлзэх боломж гарч ирж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

манайхаан, дэлхий даяар сайхан хүүхэн гэж хүлээн зөвшөөрч байхад илүү гарсан болгоныг муулах донтой юмуу хаашаан, одоо бүр монгол дотроосоо халиад хаа байгаа англи хүүхнийг муу хэлэхнээ. БОЛЬЁООООООО
2013-01-10
muuhai huuhen
2013-01-10
oo yostoi avgai tsaraitai shte
2013-01-09
saihan huuhen
2013-01-09