Уго Чавес тангараг өргөж чадахгүй нь

img

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес маргааш ерөнхийлөгчийн тангараг өргөх ёстой. Гэсэн ч түүний биеийн байдал төдийлөн дээрдэхгүй байгаагаас үндэсний ассамблей хуралдаж түүний тангараг өргөх ёслолыг хойшлуулж байгаагаа албан ёсоор зарлажээ. Хугацаа хойшилж байгаа ч хэзээ тангараг өргөх нь тодорхой болоогүй байна. Ерөнхийлөгч Уго Чавес одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэрбээр хоёр жилийн хугацаанд дөрвөн удаа хорт хавдрын эсрэг мэс засалд орж байгаа нь энэ юм. Сүүлчийн мэс засал амжилттай болсон хэдий ч  хагалгааны дараа түүний биеийн байдал сайжирч чадахгүй байгаа. Түүний уушги бохирдсоны улмаас биеийн байдал нь муудсан гэсэн  онош гараад буй. Чавес хагалгаанд ороод бараг сарын хугацаа өнгөрч байгаа ч нэг ч удаа олны өмнө гараагүй байгаа юм  Гэсэн хэдий ч түүнийг эдгэрч эргэн ажилдаа орж улс орноо удирдана гэдэгт итгэлтэй байгаагаа Венесуэлийн ард түмэн ерөнхийлөгчдөө илэрхийлсээр байна. Харин Уго Чавесийг эсэргүүцэгчид түүнийг тангараг өргөх өдрөө байгаагүй тул албан тушаалаа шилжүүлэхийг шаардах өнгө аястай байна. 1999 оноос хойш дөрөв дэх удаагаа улиран сонгогдож буй Уго Чавесийг эргэн ирж улс орноо удирдана гэсэн бэлэгдлээр маргааш түүний дэмжигчид Каракасын төв гудамжуудаар баярын жагсаал хийхээр болжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ