А.Бат-Ялалтыг шүүнэ
Налайх дахь “Хаан” банкинд халдаж, захирал Н.Туяагаас мөнгө, нэхэн буу тулгаж сүрдүүлсэн, мөн Н.Туяагийн нөхрийг нь буудаж, банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн А.Бат-Ялалтын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр товложээ.
Хуралд өмгөөлөгчөөр Б.Болортуяа, Ч.Эрдэнэ-Очир, М.Хувцагаан, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, улсын яллагчаар С.Хишигжаргал оролцоно. Анхан шатны шүүхээс түүнд цаазын ял оноосныг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ