Нугараач охиныг зодсон багшийг яллана

img

Уран нугараач  13 настай Б  охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-д зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Хэргийн талаар эргэн санавал АСА циркийн жүжиг­чид өнгөрсөн онд ОХУ-ын хотуудаар аялан тоглохдоо “Шинэ цирк” төвтэй хамтарч агаарын гимнастикийн үзүүл­бэр үзүүлжээ. Ингэхдээ уран нугараач  О-г сайн нугарсангүй гэсэн шалтгаанаар багш нь зодож танхайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан талаар охины ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunii huuhed zoddog yasan zevuun novsh be!
2011-11-07