Багш нар заах арга зүйгээ шинэчилж байна

img

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” байгуулагдсанаасаа хойш анхны сургалтаа явуулж байна. Нэгдүгээр сарын гуравнаас эхлэн 28 хоног бага ангийн багш нарт заах арга зүйн сургалт явуулж, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг багш бүрт хүргэх, хүүхдийг хөгжүүлэх ур чадварыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэхүү сургалтын дүнд багш нарын хүүхэдтэй харилцах хандлага өөрчлөгдөж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй сайжрах юм байна. Эхний ээлжинд нийслэлийн есөн дүүргээс 83 багш “Багшийн хөгжлийн ордон”-д, Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 44-р сургуульд тус тус өөрсдийн багш нарыг сургалтад хамруулж байна. Бага ангийн багш нар сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа төдийгүй хүүхдийн хичээл хийх сонирхол, эцэг эхчүүдийн хүүхэддээ анхаарал хандуулах нь дээшилж байгааг ч хэлж байсан юм. Цаашид аймаг, нийслэлийн 400 орчим багшийг заах арга зүйн  сургалтад хамруулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дунд сургуулийн багш нар аймаар архи уудаг юм байна лээ. үүнийг болимоор байна. бас хүүхдүүдэд уурлахаараа гар хүрээд цохиж зодох бол хэвийн үзэгдэл шиг харагддаг. үүн дээр анхаарч ажиллаасай. хүний хүүхдэд гар хүрч болохгүй штээ. бас аймаар хараагаад л загнаад байдаг юм билээ.
2013-01-10
irgen:
yag zub.gol n bagsh nariig setgeltei bailgamaar bna.bugd unen setgelgui bson ban lee.Er n yamar ch baiguulagiin darga shien ajiltan abahdaa 1.chadbartai shine ajiltan 2.setgeltei shine ajiltan 2-ooc songohdoo setgelteig n songoh heregtei chadbariig bol hund suulgaj bno harin setgeliig hezee ch chaddaggui yum daa....uun shig l baghs nariig setgeltei l bolgomoor bgaa yum daa gej.....
2013-01-09
Irgen:
yag zuv bagsh nariin ur chadvar medlegiig deeshluulehees gadna huuhedtei haritsah yos zuin taliin surgaltiig tarhind ni shingetel oilguulj zaah heregtei bn huuhed zoddog bas amidraliin baidlaas ni yalgavarlan gaduurhaj yalgaatai handdag bagsh nariig uhaaruulah heregtei henii huuhed bsan ch huuhed bol huuhed bagsh hun bayan yaduu yalgaagui medleg bolovsrol l uguh uuregtei gedgiig ni oilguulah shaardlagatai
2013-01-09
Багш:
Багш нар л шинэчлэлийн бодлогын сайн мууг хэлнэ.Тэднээс өөрсдөөс нь ямархуу байгаа эсэх, үр дүнг нь асуух хэрэгтэй шд
2013-01-09