2013 онд ОУОХ 2020 оны зуны олимпийн хотыг сонгоно

img

2013 оны есдүгээр сарын 7-ны өдөр Олон улсын олимпийн хороо 2020 оны зуны олимпийн наадмын нийслэлийг сонгон шалгаруулна. Дараа нь наймдугаар сарын 10-18-нд Москва хотноо дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 14 дүгээр тэмцээн болно. Мөн есдүгээр сарын 14-24-нд Украйны Киев хотод дэлхийн уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн зохиогдох юм байна. Харин тавдугаар сарын 3-19-нд Шведэд болох дэлхийн хоккейн аварга шалгаруулах 77 дугаар тэмцээн эдгээрийн салхийг хагална. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ